Warning: preg_match(): Compilation failed: quantifier does not follow a repeatable item at offset 1 in /var/www/html/cclm/wp-includes/class-wp.php on line 233

Warning: preg_match(): Compilation failed: quantifier does not follow a repeatable item at offset 1 in /var/www/html/cclm/wp-includes/class-wp.php on line 234

Танилцуулга - Хүүхдийн төв номын сан

Танилцуулга

  ХҮҮХДИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

       Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Хүүхдийн номын ордон” нь БСШУ-ы сайдын 2002 оны 370 дугаар тоот тушаалаар УТНС (одоогийн МУҮНС)-гийн харьяанд уншлагын 4 танхим, 16 ажилтантайгаар 2003 оны тавдугаар сарын 9-нд байгуулагдаж, Засгийн газрын 2004 оны есдүгээр сарын 15-ны 196 дугаар тогтоолоор хүүхэд, залуусыг ном, хэвлэл болон мэдээллээр хангах тэдний мэдлэг, хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий бие даасан төсөвт байгууллага болсон бол 2015 онд Монгол Улсын Засгийн газрын 266 дугаар тогтоолоор “Хүүхдийн төв номын сан” болгон өргөжүүлсэн. 

        Хүүхдийн төв номын сан нь Захиргаа, аж ахуй, Мэдээлэл, технологи арга зүй, Уншлага үйлчилгээ, Фонд хадгаламж гэсэн 4 хэлтэс, 32 ажилтан албан хаагчтайгаар номын сангийн үйлчилгээгүзүүлж байна. Хүүхдийн төв номын сан нь монгол, англи, герман, орос, хятад болон бусад хэлээр хэвлэгдсэн 96 гаруй мянган ном, хэвлэмэл бус материал, сурах бичиг, тогтмол хэвлэлийн   сан хөмрөгтэй. 

Одоогоор хүүхдийн нас сэтгэхүйн онцлог болон гадаад хэлний чиглэлээр төрөлжүүлэн зохион байгуулсан уншлагын 6 танхимаар үйлчилгээ үзүүлэхээс гадна алслагдсан дүүргийн иргэдэд зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэж үйлчилж байна.  

Хүүхдийн байгууллагууд болон зохиолч, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, хүүхдийг номтой нөхөрлүүлэх, ном тойрсон төрөл бүрийн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тухайлбал, танхим тус бүрийн онцлогт тохируулан зохиолч уншигчийн уулзалт, төрөл бүрийн улсын чанартай уралдаан, тэмцээн, үлгэрийн цаг, чанга уншлага, уншлагын үдэш, гадаад хэлний уншлага зэрэг соёл, танин мэдэхүйн шинэлэг ажлыг тогтмол зохион байгуулж байна. 

     Хүүхдийн төв номын сан нь байгуулагдсан цагаас  өнөөг хүртэл 40 гаруй мянган уншигчдад үнэмлэх нээж, 800 гаруй мянган уншигч хүүхэд, багачуудад 1,5 сая гаруй ном, хэвлэмэл бус материал, хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилсэн байна. 

   Улсын хэмжээний ЕБС-ийн номын сангуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, жилдээ номын санчдад 6-8 удаа сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн ном, гарын авлага, ном зүйн бүтээлүүдийг бэлтгэн гаргасан.

2005 оноос сан хөмрөгөө электрон каталогт оруулах   эхлэлийг тавьж, 2008 онд номын сангийн программ хангамжийн “Волвес” компанитай хамтран  ажилласны үр дүнд LIB4U номын сангийн үндэсний программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд одоо үүлэн технологийн шийдэл бүхий https://mccl.lib4u.net/электрон каталогийн цахим хуудсаар сан хөмрөгийн мэдээллийг хэрэглэгчдэдээ түгээж байна. 

2019 онд тус программын аудио видео, 2020 онд вэб хувилбарыг тус тус авснаар электрон каталогийг цахим хувилбартай нь шууд холбон каталогийн мэдээллийг баяжуулах боломж бүрдсэн. Үүний үр дүнд монгол болон гадаад хэлний 800 гаруй номыг цахим хувилбартай нь холбон хэрэглэгчдэдээ хүргээд байна. Үүний 60 гаруй хувь нь монгол, 30 хувийг герман, 10 орчим хувийг англи хэлээр хэвлэгдсэн ном эзэлж байна.

1996 онд “Номус” компани (одоогийн Цогт Охин Тэнгэр сан) анх санаачлан хэрэгжүүлсэн https://e-nom.mn/цахим номын сантай хамтран ажиллаж, хүүхдийн уран зохиолын болон танин мэдэхүйн номыг тус санд оруулснаар  орон зай цаг хугацаанаас үл хамаарч гар утас, компьютер, киндл, хавтгай төхөөрөмж дээр цахимаар бүрэн эхээр нь үнэ төлбөргүй  унших боломжийг хүүхэд, залууст олгосон юм. 

Хүүхдийн төв номын сан нь гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого баримтлан Азийн хөгжлийн банкны “Боловсрол хөгжлийн хөтөлбөр”, Гёте-Институт, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Монголын нээлттэй нийгэм хүрээлэн, Тайваний Үндэсний номын сан, Солонгосын “Койка” байгууллага, Япон дахь “Ротари” клуб, Австралид төгсөгчдийн холбоо, Шведийн  алдарт хүүхдийн зохиолч Астрид Линдгрений дурсамжийн шагнал (ALMA), Солонгосын “Баярлалаа бяцхан номын сан” төсөл,  БНХАУ,  Монгол Улсын хамтын ажиллагааны ном хэвлэл солилцооны “Нахиа” хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаад, дотоодод хэвлэгдсэн төрөл бүрийн ном хэвлэлээр сан хөмрөгөө баяжуулж байна. Хамтын ажиллагааны үр дүнд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, орчин үеийн стандартад нийцсэн танхимуудыг  байгуулан номын сангийн зориулалтын техник, тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр хангагдсан.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн 2020 оноос цахим үйлчилгээгээр уншигчдад түлхүү үйлчилж, “Хүүхдийн төв номын сан” фэйсбүүк хуудсаар хүүхэд, багачуудад зориулсан мэдээ мэдээлэл, контент бэлтгэн хүргэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу олон улсын стандартад нийцсэн 6 давхар Хүүхдийн төв номын сангийн  барилга барих төслийн ажлын эхлэл тавигдаад байна. 

Манай хамт олон ирээдүй хойч үеийнхээ оюунд хөрөнгө оруулах ажлыг нэн тэргүүнд тавьж, олон улсын  жишиг, стандартад нийцүүлэн, ая тухтай орчинд номын сангийн үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна.